Tuesday, January 7, 2014

Эдийн засгийн индикатор

Эдийн засгийн индикатор гэж юу вэ?


Эдийн засгийн индикатрууд нь засгийн газрын агентлагууд болон хувийн секторынхны тогтмол гаргаж байдаг санхүүгийн болон эдийн засгийн статистик эмхэтгэл юм. Энэхүү статистик нь зах зээлийн хөдөлгөөнийг ажиглагчдад харуулдаг тул хүн болгон түүнийг дагадаг.

Маш олон хүн адил мэдээллийн дагуу ажилладаг тул эдийн засгийн үзүүлэлтүүд нь үнийн өөрчлөлтөнд маш хүчтэй нөлөөлдөг. Таньд бараг эдийн засгийн ухааны эрдмийн зэрэг байх шаардлагатай мэт боловч бодит байдал дээр трейдер нь хэдэн энгийн тодорхой дүрмийн дагуу мэдээллийг дүгнэн арилжааны шийдвэрүүдээ гаргахад хангалттай.

Эдийн засгийн хуанли

Та ямар нэгэн эдийн засгийн индикатор хэзээ нийтлэгдэх ёстойг мэдэж байх ёстой ба тэдгээрийг New York Federal Reserve Bank сайтнаас авч болно.

Энэхүү эдийн засгийн хуанлиг мэдсэнээр та арилжааны шийдвэр гаргах нь амар болохоос гадна гэнэтийн үнийн өөрчлөлтийн цаад шалтгааныг ойлгох болно.

Энэхүү мэдээлэл нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

Та гарсан мэдээлэл болгоны эдийн засгийн ач холбогдлыг ойлгох шаардлагагүй боловч түүний гол хүчин зүйл ба тэдгээрийн эдийн засагт нөлөөлөх ерөнхий шинжийг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь ямар хүчин зүйлүүд эдийн засгийг өсгөдөг, мөн инфляц болон хөдөлмөр эрхлэлтийн хүчтэй байдал нь ямар үр дагавартайг мэдэх хэрэгтэй.

Эдийн засгийн үзүүлэлт болгон зах зээлийг хөдөлгөж чадахгүй

Зах зээлд тодорхой нөхцөл байдалд тодорхой нэгэн үзүүлэлт илүү нөлөөлдөг. Жишээ нь тодорхой нэг улсын хувьд үнэ (инфляц) чухал хүчин зүйл биш байхад эдийн засгийн өсөлт нь асуудалтай бол трейдер инфляцийг үл харгалзан хөдөлмөр эрхлэлт болон ДНБ-ий холбогдолтой тайланд анхаарлаа хандуулдаг.

Гэнэтийн хүчин зүйлээс болгоомжил

Заримдаа мэдээллээсээ илүү түүний зах зээлийн хүлээлтэнд нийцэж байгаа эсэх нь илүү чухал байдаг. Хэрэв энэхүү тайлан мэргэжилтнүүд болон эдийн засагчдын тооцоолж байснаас тэс өөр байвал тогтворгүй байдал үүсэн арилжаа хийх боломж гардаг.

Гэхдээ нэгэн индикатор хэт өөр гарснаас болж хэт яаран арилжаа хийж болохгүй. Нийтлэгдсэн эдийн засгийн шинэ үзүүлэлт болгон өмнөх үзүүлэлтэд засвар оруулдаг.

Нэг зүйлд анхаарлаа хэт хандуулж болохгүй

Эдийн засгийн ухааны эрдэмтэд Макроэдийн засгийн тайлангийн бүхий л хүчин зүйлд анхаарлаа хандуулж байхад трейдер зөвхөн өөртөө хэрэгтэй мэдээллийг шүүж авч оновчтой арилжааны шийдвэр гардаг.

Жишээ нь, шинэ ажлын байр нь эдийн засгийн өсөлтийг авчирна гэж тооцдог. Энэ нь ихэнхдээ үнэн боловч non-farm payrolls-д нийтлэгдсэн үзүүлэлтүүд нь зах зээлд илүү нөлөөлдөг.

Үүний адил PPI (Producer Price Index) нь үйлдвэрлэгчдийн үнийг ерөнхийд нь харуулдаг – гэвч трейдер PPI-ийг хүнс болон эрчим хүч үйлдвэрлэлийг оролцуулахгүйгээр тооцоолж зах зээлд нөлөөлөх байдлыг нь авч үздэг. Хүнс болон эрчим хүчний үйлдвэрлэлийн мэдээлэл дараа нь засагдах тул бодит байдлыг гажуудуулан харагдуулж болзошгүй.

Худалдаа болгонд хоёр тал оролцдог

Бидний өгсөн зөвлөгөө танд эдийн засгийн индикаторуудыг харгалзахыг чухлыг ойлгуулж ямар мэдээлэл зах зээлийг хөдөлгөөнд оруулж валютын арилжаанд нөлөөлөх талаар ойлголт өгсөн байх гэж найдаж байна. Бүх трейдерийн мэдээлэл бүрэн биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Жишээ та АНУ-ын эдийн засгийн талаар нийтлэгдсэн мэдээллийг сайн мэдэж болох боловч Европ эсхүл Австралид нийдлэгдсэн мэдээлэл валютын зах зээлд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй. Арилжаа хийхийн өмнө гэрийн даалгавраа сайн хийж бэлдэх нь таныг эрсдэлээс хамгаална.

Эдийн засгийн индикатор: валютын чухал үзүүлэлт - a currency's vital signs

Трейдерүүд нь тодорхой нэгэн улсын эдийн засгийн (валютын) эрүүл байдлыг түүний эдийн засгийн индикаторуудаас мэдэж болно. Гэвч мэдээлэл болгон адил үнэлэгдэхгүй. Энд чухал эдийн засгийн индикаторуудыг жагсааж түүний валютын трейдер нарт нөлөөлөх байдлыг тусгав.

Эдийн засгийн индикатор анхдагч ба дараах гэж ангилагддаг:

  • Анхдагч индикаторууд нь эдийн засгийн хөгжлийн ямар нэгэн өөрчлөлт гарахаас өмнө илэрдэг эдийн засгийн үзүүлэлтүүд юм. Эдгээр нь зах зээлийн өөрчлөлтийг урьдчилан анхааруулдаг.
  • Хоцрох индикаторууд нь эдийн засгийн өөрчлөлт болсны дараа илэрдэг эдийн засгийн үзүүлэлтүүд юм. Эдгээр нь эдийн засагт болсон өөрчлөлтийг баталгаажуулж өгдөг.



Гол эдийн засгийн индикаторууд


Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)

Тухайн улсын нутаг дэвсгэр дээрх дотоодын болон гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн болон үйлчилгээний нийлбэр дүн. ДНБ нь тус улсын эдийн засгийн өсөлт/бууралтын хэмнэлийг харуулдаг ба эдийн засгийн өгөөж ба өсөлтийг үзүүлдэг хамгийн өргөн хэрэглэгддэг индикатор юм.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлвэрлэл

Үндэсний үйлдвэр, уурхай болон нийтийн аж ахуйн үйлдвэрлэлийн нийт хүчин чадал болон түүний хүчин чадлаа хэр зэрэг бүрэн ашиглаж байгаа байдал (хүчин чадлын бүрэн ашиглалт).

Үйлдвэрлэлийн сектор нь гол валютын эдийн засгуудад зах зээлийн ¼ хувийг эзэлдэг тул тус улсын үйлдвэрүүд ямар байдалтай байгаа ба хүчин чадлаа хэр ашиглаж байгааг ажиглах нь нэн чухал.

Хангамжийн менежерийн индекс - Purchasing Managers Index (PMI)

Үндэсний хангамжийн менежерийн холбоо нь (NAPM) одоо Хангамжийн менежментийн институт (Institute for Supply Management) гэж нэрлэгдэх болсон ба сар болгон нэгтгэгдсэн үндэсний үйлдвэрлийн нөхцлийн индекс нийтэлдэг. Энэхүү индекст шинэ захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацаа, хуримтлагдсан гүйцэтгэгдэх ёстой ажил, тооллого, үнэ, хөдөлмөр эрхлэлт, экспорт болон импортын захиалга зэрэг мэдээлэл багддаг. Түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус гэж ангилан 2 дэд индекс гаргаж болдог.

Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс - Producer Price Index (PPI)

Дотоодын үйлдвэрлэгч, уул уурхай, хөдөө аж ахуй ба цахилгаан үйлдвэрлэдэг болон дамжуулдаг үйлдвэрүүдийн борлуулалтын үнэнд орж буй дундаж өөрчлөлтийг хэмждэг. ҮҮИ нь бүрэн гүйцэд хийгдсэн, хийгдэж байгаа болон түүхий барааны эдийн засгийн шинжилгээнд гол төлөв ашиглагддаг.

Хэрэглээний Үнийн Индекс - Consumer Price Index (CPI)

Хотын хэрэглэгчид тодорхой бараа болон үйлчилгээнээс бүрдсэн багцанд дунджаар хэдийг төлж буйг хэмждэг (ихэнх том гүрнүүдийн хүн амын 80% хамаардаг). Түүнд 200 төрлийн барааны үнийн өөрчлөлт ордог.

ХҮИ бас тодорхой бараа болон үйлчилгээтэй шууд хамааралтай төлбөр болон татварыг өөртөө хамруулдаг.

Удаан хугацааны бараа - Durable Goods

Удаан хугацааны барааны захиалга нь дотоодын үйлдвэрлэгчид шууд буюу ирээдүйд нийлүүлэхээр захиалга авсан бодит бүтээгдэхүүнийг хэлдэг. Удаан хугацааны бараа нь гурав буюу түүнээс дээш жил хэрэглэгддэг бүтээгдэхүүн буюу үйлчилгээ байдаг.

Эдийн засгийн хүнд үед компани болон хэрэглэгч нар удаан хугацааны барааны худалдан авалтыг хойшлуулдаг тул түүгээр үйлчлүүлэгчийн хэрэглээг тодорхойлж болдог.

Хөдөлмөрийн Зардлын Индекс - Employment Cost Index (ECI)

АНУ бүх 50 муж ба 255 бүсийн 500-аас дээш төрлийн үйлдвэрлэл үйлчилгээний томоохон компаниудын ажлын байрны тоог хэмжиж цалин авдаг ажилчдын тоог гаргадаг. ХЗИ нь үндэсний бизнес ба төрийн байгуулагуудад бүрэн буюу хагас цагаар ажил гүйцэтгэж буй ажилчдын тоог тодорхойлдог.

Жижиглэнгийн худалдаа - Retail Sales

Улсын хэмжээнд жижиглэнгийн борлуулагч нар бүх төрлийн болон хэмжээний барааны төлөөөлөл болон сонгогдсон барааг борлуулсан нийт тасалбаруудыг хэмждэг. Тэрээр өргөн хүрээний хэрэглэгчдийн худалдаа хийж буй байдлыг хамгийн хурдан хэмждэг индикатор ба түүнийг улирал, баяр болон худалдааны өдрүүдэд арилжаа уламжлалт ёсоор өөрөөр явагддаг зөрүүг тооцож гаргаж ирдэг.

Жижиглэнгийн худалдаанд удаан хугацааны ба удаан хугацааны бус борлуулагдсан бараа үйлчилгээг хамаарах онцгой албан татварыг хамт тооцдог. Үүнд шууд худалдан авагчаас төлөгдөх татвар хамаардаггүй.

Эхэлсэн амины орон сууцны барилгууд - Housing Starts

Тодорхой сард шинээр барилгын ажил эхлэж буй амины орон сууцнуудын тоог хэмждэг. Эхлэлт нь байшингийн суурь ухагдаж эхэлсэн гэсэн үг.

Барилгын салбар нь хүүгийн хэмжээний өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрдэг салбар юм. Хүү өсөх буюу буурах нь барилгын эхлэл ба зөвшөөрөл авах тоонд шууд илэрдэг. Дүгнэлт гаргахын тулд өмнөх сарын дүнтэй хувьд шилжүүлэн харьцуулах хэрэгтэй ба тайлангууд нь дараа сарын дунд үед нийтдлэгддэг.



Суурь индикаторууд


Суурь индикаторууд нь гол төлөв тухайн улсын чухал эдийн засгийн тоо баримтыг агуулсан шинэ мэдээллүүд байдаг. Валютын зах зээл нь түүнд их мэдрэмтгий байдаг тул форексийн трейдерүүд эдгээрийг анхааралтай ажигладаг.

Валютын зах зээлийг хамгийн их тодорхойлдог 3 индикатор:

№1 индикатор: Холбооны Нээлттэй Зах Зээлийн Комиссын Уулзалтууд - Federal Open Market Committee (FOMC) Meetings
FOMC жилд найман удаа хуралдаж мөнгөний бодлогын үр нөлөөг судлан үнэлгээ өгч шаардлагатай бол зохих зохицуулалтыг хийдэг. Энэ нь үнийн тогтворжилтонд хамаарах форексийн арилжааны хамгийн чухал үйл явдал. Хүүгийн өсөлт болон бууралт нь валютын арилжааны үнэнд үлэмж нөлөөлдөг.

№2 индикатор: АНУ-ын Non-Farm Payroll тайлан
Сар болгоны эхний 5 дахь өдөр нийтлэгддэг чухал эдийн засгийн тайлан. Энэхүү тайлан нь гол төлөв улс үндэстнүүдийн бизнес болон засгийн газрын секторын ажилчдын тоог харуулдаг. Том non-farm payroll тоо нь гол төлөв эдийн засаг нь эрүүл чийрэг байна гэдгийг харуулдаг. Энэ тоо нь эерэг байсан тохиолдолд америк доллар сэргэдэг.

№3 индикатор: Дотоодын Нийт Бүтээгдэхүүн - Gross Domestic Product (GDP)
Энэхүү индикатор нь тодорхой улсын бүх бизнесийн байгууллагуудын үйлдвэрлэсэн бараа болон үзүүлсэн үйлчилгээний нийлбэр дүн байдаг. ДНБ нь тодорхой улс нь өргөжиж эсхүл агшиж байгааг харуулдаг ба эдийн засгийн хүч ба хөгжлийн өргөн хэмжээний хэмжүүр юм. ДНБ эерэг тоо хөрөнгө оруулагч нарт итгэл өгч тус улсын валютыг ихээр худалдан авахад хүргэдэг.

No comments:

Post a Comment