Tuesday, January 7, 2014

Форекс хичээл : Суурь шинжилгээ

Суурь шинжилгээ


Суурь анализ нь тухайн зах зээл дээр тухайн мөнгөний нэгжүүдийн ханшинд нөлөөлсөн бодит үйл явдал болон макро эдийн засгийн үзүүлэлт дээр тулгуурлан анализ дүгнэлт хийхийг хэлдэг. Энэ нь зөвхөн Forex төдийгүй санхүүгийн бүхий л төлөвлөлт прогнозод хэрэглэгддэг. Асуудлын гол нь эдийн засгийн цаг үеийн үйл явдлууд нь валют арилжааны зах зээлд хэрхэн нөлөөлөхийг зөв тооцоолоход байдаг.
Хэрэв та зах зээлийг нэгэн том цаг гэж тооцвол суурь шинжилгээ нь түүний зүүнүүдийг хөдөлгөдөг эрэг шураг нь юм. Хүн болгон таньд хэдэн цаг болж байгааг хэлж өгч чадах боловч зөвхөн суурь шинжээч нь цагийн доторх механизмын ажиллагааг мэдэж ирээдүйд ямар цаг (үнэ) заахыг таамаглаж чадна.

Техникч ба эсхүл шинжээч

Трейдерүүдийг дотор нь техникч эсхүл шинжээч гэсэн тодорхой 2 школд ангилах гэдэг боловч бодит байдал дээр трейдер нь цэвэр нэг төрлийг нь дагнахаас илүү аль алинаас хослуулсан арга барилыг ашиглах нь илүү амжилтанд хүргэдэг.

Шинжээчид үнийн өөрчлөлтийг зогсолтгүй ажигладаг бол техникчидийн ихэнх нь үнийн өөрчлөлтөнд нөлөөлж болзошгүй эдийн засгийн тоон үзүүлэлт, улс төрийн чухал шийдвэр болон нийгэмд тулгарсан яаралтай шийдэх ёстой хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулдаг.

Загвар ашиглан эдийн засгийн нөхцлүүдийг урьдчилан тооцоолох

Суурь шинжилгээ нь эдийн засгийн нөхцлүүдийг урьдчилан тооцоолоход нэн тохиромжтой боловч зах зээлийн үнийг хэлж чадахгүй. Жишээ нь, Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ний прогноз эсхүл хөдөлмөр эрхлэлтийн тайлангууд эдийн засгийн эрүүл байдал болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөх боловч танд энэхүү өгөгдлийг худалдаа хийх удирдамж болгон шилжүүлэх аргачлал хэрэгтэй.

Суурь шинжилгээний өгөгдөл ба худалдаа хийх стратеги хоёрыг трейдерын худалдааны аргачлалын загвар холбож өгдөг. Эдгээр загварууд нь одоогийн болон өмнө тохиож байсан өгөгдөхүүнүүдээс ирээдүйн үнийн өөрчлөлтийг урьдчилан тооцоолж худалдаа хийх тодорхой алхмуудыг зааж өгдөг.

Урьдчилан тооцоолох загварууд нь урлаг болон шинжлэх ухааны хослуулсан маш олон тооны аргачлалтай байдаг тул трейдер нь заримдаа ямар шийдвэр гаргахаа мэддэггүй. Тэд одоогийн байгаа мэдээлэл нь зоригтой арилжааны шийдвэр гаргахад хангалттай эсэхэд эргэлзэх нь олонтаа.

Олон трейдер энэ тохиолдолд техникийн шинжилгээ хийж үнийн байдал нь арилжаанд оролцохыг зөвлөж байгаа эсэхийг судалдаг.

Суурь хүчин зүйлүүдийг эхлээд судал

Эдгээр суурь хүчин зүйлүүд гэдэг нь тухайн улсын болон түүний валютын үйл ажиллагаанд нөлөөлдөг гол үзүүлэлтүүд юм. Энэ нь хүүгийн хэмжээ, байгалийн гамшгийн үед явуулдаг төв банкны бодлого гэх мэт үйл явдлууд байж болох ба тодорхой хөтөлбөрүүд, эмх замбараагүй үйлдэл болон урьдчилан тооцоолох боломжгүй хүчин зүйлүүд бас нөлөөлдөг.

Хүчин зүйл болгон тухайн улсын валютын ханшинд өөрчлөлт оруулж чадахгүй тул хамгийн чухлыг нь сонгон авч өдөр тутмын шинжилгээтэй хавсран дүгнэлт гаргах гэж оролдох хэрэгтэй юм.



Форексийн зах зээлийн хүчин зүйлүүд
Хүүгийн өсөлт нь улсын валютыг хүчтэй болгодог

Хүү нь зээл авах тохиолдолд хэчнээн мөнгө төлөх буюу зээл өгсөн ба хөрөнгө оруулсан тохиолдолд хэчнээн мөнгө олохыг тодорхойлдог. Хүүгийн бодлого нь валютын үнэнд нөлөөлдөг гол хүчин зүйл ба түүн дээр трейдерүүд валютын арилжааны стратеги боловсруулдаг.

Хэрэв улс нь хүүгийн хэмжээгээ нэмсэн тохиолдолд энэ нь гадны хөрөнгө оруулалтыг татдаг тул валют нь бас хүчтэй болдог. Жишээ нь, Европын Холбоо хүүгээ өсгөхөд АНУ-ын хөрөнгө оруулагчид доллараа зарж Еврогийн бонд худалдан авах болно. Үүнтэй адил Швейцар хүүгээ өсгөхөд эдгээр хөрөнгө оруулагчид Еврогийн бондоо заран Швейцарын бонд руу шилжих ба үүнтэй уялдан Евро унан Швейцарын франк өсөх болно.

Алтны үнэ өсөхөд Америк доллар унадаг, эсрэг тохиолдолд эсрэгээр

Алт нь эртнээс улс орнуудын валютаас үл хамаарах найдвартай “хоргодох байр” болж ирсэн ба дэлхийн өөр нэг валют болох Америк долларын алтернатив сонголт юм. Алт ба Америк долларын урвуу харилцаа нь трейдерүүдэд ашиг олох хэд хэдэн боломж олгодог.
Жишээ нь, хэрэв алт тодорхой нэг resistance түвшинийг давахад та түүнийг улам их өснө гэж тооцоолон доллараа заран евро худалдан авч эндээс ашиг олж болно.

Алтны үнийн өсөлт нь том алт үйлдвэрлэгчдэд тус болдог

Австрали нь дэлхийн гуравдах том алт экспортлогч ба Канад нь дэлхийд гуравт ордог үйлвэрлэгч юм. Алтны үнэ өсөхөд эдгээр улсуудын валют ханш чангардаг. Та эдгээр валютыг өөрийн Английн фунт эсхүл Японы йенээр арилжиж алтны өсөлтийг дагах боломжтой.

Газрын тосны үнэ өсөхөд түүнийг импортлогч орнуудын эдийн засаг сулардаг

Үүнд газрын тосны үнийн өсөлтөөс хамааран агаарын тээврийн компаниуд болон газрын тос их хэрэглэдэг үйлдвэрлэл хүнд байдалд орж газрын тосны үнээс их хамааралтай гаднаас импортлодог АНУ болон Японы эдийн засаг сулардаг.

Хэрэв та газрын тосны үнэ цаашид өснө гэж тоцоолсон тохиолдолд Австрали болон Канадын валютыг худалдан авч газрын тосноос хэт хамааралтай улсуудын валютыг зарах хэрэгтэй.

No comments:

Post a Comment